"Түвшин Үржих Зууч" ХХК
Гаалийн зуучлал болон олон улсын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Компанийн гол зорилго нь үйлчлүүлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг хурдан шуурхай, мэргэжлийн түвшинд зохион байгуулж, олон улсын стандартын дагуу тээврийн зуучлалын цогц үйлчилгээг үзүүлэхэд оршдог.
Бидний тухай
Үүсгэн байгуулагдсан он, товч түүх
Компанийн үйл ажиллагаа 2014 онд эхэлсэн бөгөөд тухайн үед 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Анхнаасаа л мэргэжлийн, хариуцлагатай үйлчилгээ үзүүлж, хэрэглэгчдийн итгэлийг хүлээж ирсэн нь өнөөдөр 12 хүний бүрэлдэхүүнтэй болж өргөжсөн, салбартаа тэргүүлэгч компани болон хөгжих үндэс суурийг тавьсан.
Алсын хараа: Салбартаа тэргүүлэгч, итгэл хүлээсэн, найдвартай үйлчилгээний загвар компани байх
Эрхэм зорилго: Хэрэглэгчдэдээ мэргэжлийн өндөр түвшинд, найдвартай, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх замаар гаалийн зуучлалын болон логистикийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах.
Үнэт зүйлс:
- Мэргэшсэн байдал
- Хариуцлага
- Ил тод байдал
- Харилцагч төвтэй үйлчилгээ
- Хөгжил дэвшилд чиглэсэн бодлого
Бидний давуу тал
- 2014 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа, бодит туршлага
- 12 гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнтэй туршлагатай баг
- Шуурхай, найдвартай, хариуцлагатай үйлчилгээ
- Гаалийн хууль, журамд бүрэн нийцсэн бүрдүүлэлт
- Харилцагч төвтэй, уян хатан шийдэл
Байршил
Компанийн үйл ажиллагаа дараах гаалийн хяналтын бүсүүд болон боомтуудад явагдаж байна:
- Монгол Транс
- Интердесижн
- Амгалан
- Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар
- Ховд аймгийн Булган сум дахь Ярант боомт
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын хяналтын бүсүүдэд мэдүүлэгчдэд зориулан суудал түрээслүүлэн ажиллуулж, импорт, экспортын гаалийн бүрдүүлэлтийг орон нутаг болон улсын хэмжээнд шуурхай, үр ашигтайгаар гүйцэтгэж байна. Ингэснээр харилцагчдад газарзүйн байршлаас үл хамааран ойр, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн.
Онцлох амжилт, шалгаруулалт
“Түвшин Үржих Зууч” ХХК нь салбартаа амжилттай ажиллаж, жилийн гаалийн бүрдүүлэлтийн тоогоороо Монгол Улсын шилдэг 10 аж ахуйн нэгжийн нэгээр тогтмол шалгарсаар ирсэн.
Харилцагчид ба түншүүд
“Түвшин Үржих Зууч” ХХК нь гаалийн харилцаанд оролцогч аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй хамтран ажиллаж, гаалийн бүрдүүлэлтийн болон тээврийн зуучлалын иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг. Итгэлцэл, чанарт суурилсан харилцааг эрхэмлэн хамтын ажиллагааг урт хугацаанд хадгалахыг зорьдог.